БОЭТ-д зөөврийн рентген аппарат хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-11-21 18:06:04

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнодынхон нэг өдрийн цалингаа цуглуулах хандивын аянд нэгдэж, БОЭТ-д зөөврийн рентген аппарат авч өглөө. Аймгийн Залуучуудын хөгжлийн зөвлөлөөс энэхүү аяныг өрнүүлж нийт 23 сая төгрөг цуглуулж чаджээ. Үүнд аймгийн Засаг дарга  дэмжлэг үзүүлж, нөөц сангаас 75 сая төгрөг нэмснээр БОЭТ-д нэн шаардлагатай байсан 95 сая төгрөгийн өртөг бүхий зөөврийн дижитал рентген аппарат, 2.5 сая төгрөгийн өртөг бүхий ургийн зүрхний бичлэгийн аппарат, 18 ширхэг даралтын аппарат, 150 ширхэг амны хаалтыг хүлээлгэн өглөө. 

“Нэг өдрийн цалин-Нэг хүний амь” хандивын аянд 80 гэр бүл, 33 ААН, байгууллага 22 төрийн байгууллагын ажилтан албан хаагчид сайн дураараа нэгджээ. 

Зөөврийн дижитал рентген аппарат нь ковидын үеийн оношилгоо, ковидын дараах эдгэрэлтийн явц, цаашлаад хатгалгаа, сүрьеэ зэрэг өвчнийг эрт илрүүлэн эмчлэхэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж юм.

Холбоотой мэдээ