Хүнс үйлдвэрлэгчдэд шагнал гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Монгол Улсад хүнсний аж үйлдвэр хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан хүнс үйлдвэрлэгчдэдээ шагнал гардууллаа.
Энэ үеэр Өмнөговь аймгийн Хүнсчдийн холбооны тэргүүн Ц.Энхтүвшин шагнал гардуулах ёслолыг нээж хэлсэн үгэндээ "Хүнс эрүүл бол хүн эрүүл, хүн эрүүл бол улс эх орон эрүүл байдаг. Аль ч улс оронд хүнс үйлдвэрлэлийн салбар хамгийн чухал салбар байдаг. Ийм чухал салбарыг манлайлан ажиллаж байгаа нийт хүнс үйлдвэрлэгчид, ахмадууд, хэрэглэгчдэдээ ойн баярын мэнд хүргэе" гэв.
Өмнөговь аймгийн хүнс үйлдвэрлэгчдийг тэргүүлэн ажиллаж буй 20 гаруй ажилтан аймаг, сумын шагналаар шагнуулсан юм. Мөн нийт хүнс үйлдвэрлэгчдэдээ Монгол Улсад хүнсний аж үйлдвэр хөгжсөний 90 жилийн ой медаль гардууллаа.


