Авто буудлыг Баянцагаан багт барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-11-18 11:14:02
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Ирэх  онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Эрдэнэт хотод Хот болон аймаг хоорондын зорчигч тээврийн авто буудал барих ажил эхэлнэ

Барилгын ажил 2022 онд эхэлж 2023 онд бүрэн дуусах бөгөөд улсын төсвөөс нийт 5 тэрбум төгрөг зарцуулна. Үүнээс  ирэх онд 2 тэрбум төгрөгийг тусгасан байна.

Авто буудлыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт буюу Авто тээврийн төвийн чанх урд барихаар 1,2 га газрыг 2019 онд олгожээ.

Эрдэнэт хотоос энгийн үед нийслэл болон бусад орон нутаг руу 9 чиглэлд өдөрт дунджаар 50-60 тээврийн хэрэгслээр 800 орчим иргэн тогтмол зорчдог.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Батлут ярихдаа “Энэ хөрөнгө оруулалтыг төсөвт тусгахад зураг төсөв хуучирсан зэрэг асуудал тулгарсан. Гэвч Хангайн бүсийн тулгуур төв гэгддэг Эрдэнэт хотод Авто буудал байгуулах хэрэгцээ шаардлагыг харгалзаж, эхний санхүүжилт батлагдсанд баяртай байна” гэсэн юм.

 

Холбоотой мэдээ