"Нислэгийн өмнөх хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Нислэгийн өмнөх хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж эхэллээ.
Өсвөр насны охид, хөвгүүдэд бэлгийн боловсрол олгох, өөрт тулгамдаж буй асуудлаа хэрхэн шийдвэрлэх, бие даан амьдрах цогц чадамжийг төлөвшүүлэх шаардлагатай байгаа. Иймд НҮБ-ын Хүн амын сан, "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гийн санхүүжилтээр "Нислэгийн өмнөх хөтөлбөр"-ийг Өмнөговь аймагт хэрэгжүүлж байна. Энэ удаад Политехникийн коллежийн оюутнууд болон ерөнхий боловсролын сургуулийн 10, 11 дүгээр ангийн сурагчдын төлөөлөл 100 хүүхдэд төрийн байгууллагын үйл ажиллагааг танилцуулж мэдээлэл зөвлөгөө өглөө. Хөтөлбөрийн хүрээнд цаашид сургалт арга хэмжээнүүдийг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.