Анхдугаар хуралдаан энэ сарын 20-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-07-12 02:06:53

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн  ээлжит хуралдаан боллоо.

Хуралдаанаар  2016 оны аймгийн ИТХ-ын  сонгуулийн үр дүнгээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх анхдугаар хуралдааныг энэ сарын 20-нд  хуралдахаар шийдвэрлэв.

Иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанаар ИТХ-ын даргыг сонгож, тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг батлах,  аймгийн  Засаг даргад нэр дэвших хүнийг тодруулах юм. 

Ш.Айзаря

Холбоотой мэдээ