Гэр оронгүй иргэдэд эмнэлгийн тусламж хүргэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатарт амьдарч буй гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдэд эмнэлгийн тусламж хүргэлээ.
Тухайлбал, гэр
оронгүй иргэдээс сүрьеэ, ДОХ,
тэмбүү, элэг, цусны ерөнхий шинжилгээ авч, цээжний рентген зураг авсны сацуу сэтгэцийн эрүүл мэнд,
дотор, мэдрэл зэрэг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулсан байна.
Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийгмийн халамжийн газар, Эрүүл мэндийн газар, Нийгмийн хамгааллын тусгай төв зэрэг байгууллага энэ үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан нь тэднийг цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хүлээлгэн өгөх, халамжийн үйлчилгээнд хамруулахыг зорьжээ.
Нийслэлийн
Цагдаагийн удирдах газраас 602
орон сууцны 1315 орц, хонгил, 12 барилга байгууламж, хүнсний 7 зах, худалдааны төв, дулааны 52 худаг, түүхий
эд авах цэгт шалгалт хийн,
гэр оронгүй 239 иргэнийг бүртгэжээ. Тэднээс 96 иргэнийг Нийгмийн
хамгааллын тусгай төвд, 118 иргэнийг түр хоноглох үйлчилгээ үзүүлж буй төрийн бус байгууллагад
байршуулан, 24 иргэнийг гэр
бүлийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Дээрх иргэдэас коронавирус илрүүлэх түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад 238-ынх нь хариу сөрөг гарчээ. Эерэг гарсан нэг иргэнийг “Энэрэл” эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа аж.