Шагайн харваанд 23 баг оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-07-11 09:56:03

Өмнөговьчууд энэ сарын 8-10-ны өдөр баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ.

Ардын хувьсгалын 95, аймаг байгуулагдсаны түүхт 85 жилийн ойн баярын үеэр наадмын шагайн харваанд 23 баг тамирчин өрсөлдөв. Шагайн харваанд Баян-Овоо сумын Б.Баттөмөр ахлагчтай баг түрүүлсэн бол Ханбогд сумын Г.Төрмөнх ахлагчтай баг удаалж, мөн Ханбогд сумын Б.Тэгшээ ахлагчтай баг гуравдугаар байрт шалгарчээ. Шагайн харвааны хувийн цуваа төрөлд нэгдүгээр байрт Цогтцэций сумын Б.Эрдэнэ, хоёрдугаар байрт Баян-Овоо сумын Х.Гантулга, гуравдугаар байрт Баян-Овоо сумын Э.Энхбат нар шалгарч наадамч олноо баярлууллаа.

 

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ