Төрийн албаны Ерөнхий шалгалт өгөх иргэдийг сургалтад хамруулж эхэллээ

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-11-10 18:08:16

Дорнод /МОНЦАМЭ/. Төрийн албаны Ерөнхий шалгалт өгөх иргэдийг сургалтад хамруулж эхэллээ. Аймгийн Засаг даргын дэмжлэгээр сум, орон нутгийн хэмжээнд дутагдалтай байгаа төрийн байгууллагын ажлын байрны сул орон тоог нөхөж, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг шуурхай хангах зорилгоор төрийн албаны Ерөнхий шалгалтад орохоор бүртгүүлсэн иргэдэд мэдлэг олгох энэхүү төлбөргүй сургалтыг гурав дахь удаагаа явуулж байгаа юм.

Сургалтыг Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөл орон нутгийн боловсролын байгууллагуудыг түшиглэн дөрвөн өдрийн хугацаатай зохион байгуулах бөгөөд нийт бүртгүүлсэн 180 иргэнээс 60 гаруй иргэн хамрагдаж байна.

Өнгөрөгч онд сургалтад хамрагдсан иргэдийн 70 хувь нь Төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцсэн юм.

 

Холбоотой мэдээ