"Агаарын бохирдлын эсрэг бидний үзэл бодол" цахим тэмцээний дүн гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-11-10 16:14:59
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт дунд сургуулийн хүүхдийн дунд зохион байгуулсан "Агаарын бохирдлын эсрэг бидний үзэл бодол" цахим уралдааны дүн гарлаа.
Уг уралдааныг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, ГБХЗХГ хамтран зохион байгууллаа. Эх, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх агаарын бохирдол, орчны тоосжилтын хор нөлөөг бууруулах чиглэлээр өсвөр үе, залуучуудын дуу хоолой, үзэл бодлыг сонсох, таньж мэдэх зорилготой байв. Цахим дэвжээ тэмцээнд 8 багийн 50 гаруй сурагч оролцлоо.
Уралдааны 1-р байрт Даланзадгад сумын 5-р сургууль "Гангстар" баг, 2-р байрт Цогтцэций сумын 2-р сургуулийн "Junior Leaders" баг, 3-р байрт Даланзадгад сумын 3-р сургуулийн "L.G.O" баг тус тус шалгарлаа. Хүүхдэд ээлтэй орон нутгийг бий болгохын тулд хүүхэд, залуусын дуу хоолой, үзэл бодол зайлшгүй шаардлагатай байгааг зохион байгуулагчид онцолж байна.
Холбоотой мэдээ