Австралийн эрх баригч нам яллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСИДНЕЙ. /ВВС/. Өнгөрсөн долоо хоногт болсон Австралийн бүх нийтийн сонгуульд сөрөг хүчний Хөдөлмөрийн намын удирдагч Билл Шортен ялагдлаа хүлээснээр тус улсын эрх баригч Консерватив нам ялалт байгуулах тодорхой боллоо.
"Ерөнхий сайд Малкольм Тернбалл-ын эвсэл ялсан нь тодорхой болсон. Би түүнд аль хэдийн баяр хүргэсэн" гэж Билл Шортен мэдэгдэв.
Саналын хуудсыг хараахан тоолж дуусаагүй байгаа хэдий ч эрх баригч намынхан хангалттай суудал авах нь тодорхой болжээ.
Д.Нямтулга