Нэн үнэт архивын баримтыг тодорхойлох, хамгаалах, ашиглах журам батлагдав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нэн үнэт архивын баримтыг тодорхойлох, тэдгээрийн бүртгэл хөтлөх, хадгалах, хамгаалах, ашиглах журам” батлагдаж, хуулийн дагуу уг журмыг хэрэгжүүлэх ажил эхэллээ.
Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэг, 15.6.6-д заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн А/223 дугаар тушаалаар энэхүү журам батлагдаж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 5499 дүгээрт бүртгэгджээ.
Журмыг төрийн болон салбар архив нь архивын баримтаас нэн үнэт баримтыг илрүүлэх үйл ажиллагаандаа дагаж мөрдөх бөгөөд дараах асуудлыг уг журмаар зохицуулжээ.
Тухайлбал:
- Нэн үнэт архивын
баримтыг гарал үүслийн, утга агуулгын, гадаад онцлогийн гэсэн шалгуур
үзүүлэлтээр илрүүлж, баримтын жагсаалт, тодорхойлолт, дүгнэлт болон нэн үнэт
архивын баримтад хамруулах асуудлыг шийдвэрлэх;
- Нэн үнэт архивын
баримтыг бүртгэх, нэн үнэт архивын баримт бүхий хөмрөг, данс, хадгаламжийн
нэгжид тэмдэглэл хийх, тоо бүртгэлийн баримт бичиг хөтлөх, нэн үнэт архивын
баримтад Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 13.3-д заасан хугацаанд
тооллого явуулахаас гадна нэн үнэт архивын баримтын бүрдэл, бүрэн бүтэн
байдалд, мэдээлэл тээгчийн онцлогоос хамаарч хадгалалт хамгаалалтын нөхцөлд
хяналт тавих зорилгоор иж бүрэн тооллогыг 3 жил
тутамд явуулах, тоо бүртгэлийн баримт бичгийг хөмрөгийн хэрэгт хадгалах;
- Нэн үнэт архивын
баримтын хадгалалт хамгаалалтыг хангах
архивын аюулгүй байдлын баталгааг бий болгох, баримт хадгалах
тохиромжтой нөхцөлийг бүрдүүлэх талаар
төрийн архиваас авах арга хэмжээ, сэлбэн засах, сэргээн шинэтгэх, нэн үнэт
архивын баримтыг зөөж тээвэрлэх, аюулгүй байдлыг хангах;
- Нэн үнэт архивын
баримтыг иргэн, хуулийн этгээдэд эрдэм шинжилгээ судалгаа, мэдээлэл, лавлагаа,
сурталчилгаа, болон лавлагааны зорилгоор ашиглуулах, ашиглалтын тусгай нөхцөл, баримтад цахим хувь
үүсгэн, эх баримтыг ашиглалтаас чөлөөлөх, тус баримтаар үзэсгэлэн зохион
байгуулах зэрэг асуудлыг тодорхой тусгасан байна.