АСЕМ-ийн үеэр хэрэглэх тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар нийлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-07-08 17:51:52

Монгол Улсын Засгийн газар, БНТУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Цэргийн салбарын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр"-ийн хүрээнд Турк улсаас өнөөдөр 819.500 ам.долларын буцалтгүй тусламжийг Батлан хамгаалахын их сургуульд хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр боллоо.

Өөрөөр хэлбэл, Туркийн Засгийн газраас АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалтын аюулгүй байдлын хэрэгцээнд зориулж манай улсад буцалтгүй тусламж болгон цэргийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөв. Үүнд, 

1. Үүргэвчийн нисгэгчгүй нисэх аппарат
2. Дизель цахилгаан үүсгүүр, генератор 
3. Ус борооноос хамгаалагдсан зөөврийн ЛЕД дэлгэц, тайз дагалдах хэрэгсэлийн хамт
4. Цэргийн хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэлийг манай улс хүлээн авч байна.

 

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Монгол Улсын Зэвсэгт хүчний шинэчлэлийг дэмжиж Туркийн талаас жил бүр буцалтгүй тусламж үзүүлж байгаа ба тусламжийн хэмжээ нэмэгдэж байгаад таатай байгаагаа илэрхийлэв. Харин Элчин сайд Мурат Карагөз хоёр улсын харилцааны хамгийн хөгжсөн салбар бол батлан хамгаалах хамтын ажиллагаа юм гэдгийг дурдаад Турк Улс АСЕМ-ийн гишүүн орон биш боловч Монгол Улсад энэхүү туслалцааг үзүүлж байгаадаа таатай байна гэлээ.

Улмаар төлөөлөгчид үүргэвчийн нисгэгчгүй нисэх аппарат, дизель цахилгаан үүсгүүр, генератор, ус борооноос хамгаалагдсан зөөврийн ЛЕД дэлгэц, тайз дагалдах хэрэгсэл болоод цэргийн хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслийг үзэж сонирхов.

Б.Туул

Холбоотой мэдээ