Америкийн авсан хориг бол "дайн зарлаж буй хэрэг" гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРПХЕНЬЯН. /VOA/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны эсрэг АНУ-ын авсан хориг арга хэмжээ нь “дайн зарласан” хэрэг бөгөөд урьд өмнө нь гарч байгаагүй ийм дайсагнасан үйл ажиллагааны эсрэг хатуу арга хэмжээ авна гэж Умард Солонгос мэдэгдэв.
АНУ-ын зүгээс Ким Жөн Ун болон бусад 10 хүн, мөн таван яам, агентлагийг хүний эрхийг зөрчсөнд буруутган хар жагсаалтандаа оруулсан юм.
Ким Жөн Уны дэглэмийн үед Умард Солонгос улс хэдэн сая иргэдээ эрүүдэн шүүж, албадан хөдөлмөрлүүлж, амийг нь хөнөөх зэргээр аймшигтайгаар хэрцгийлж, тарчлаан зовоож байна гэж АНУ-ын Сангийн яамны Терроризм, санхүүгийн тагнуулын асуудал хариуцсан ажилтан Адам Шубин мэдэгджээ.
Харин Умард Солонгосын тал хориг арга хэмжээгээ нэн цуцлахыг Вашингтоноос шаардаж, цуцлахгүй бол дипломат сувгуудаа хаана гэж анхааруулсан байна.
Д.Нямтулга