Офицер бүрэлдэхүүний сургалт зохион байгуулагдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-11-02 12:40:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын дунд цолтой офицер бүрэлдэхүүний энэ оны сургалт, зөвлөгөөнийг өчигдөр ЦЕГ-ын хурлын танхимаас зохион байгууллаа.


Энэхүү сургалт, зөвлөгөөнд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 60 нэгжийн 3661 алба хаагч цахимаар оролцсон ажээ.


Уг сургалт, зөвлөгөөнөөр “Эелдэг харилцаа, зөв хандлага, ёс зүйг эрхэмлэх нь”, “Ажлын байрны сэтгэлийн тав тух, гэр бүлийн үнэ цэнэ”, “Хувь хүний гэр бүлийн санхүүгийн зохион байгуулалт”, “Хиймэл оюун ухааныг цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх”, “Цагдаагийн ёс зүйн төлөвшил” зэрэг сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдсан байна.


Сургалт, зөвлөгөөний төгсгөлд “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд офицер бүрэлдэхүүний үүрэг, оролцоо, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замууд” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж, санал хүсэлт, асуулт хариулт өрнүүлсэн юм. Мөн дээрх сургалт, зөвлөгөөн анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог аж.




Тус сургалтын нээлтэд ЦЕГ-ын Дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаа, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн нар оролцжээ.




Холбоотой мэдээ