Бурхан багшийн номын хүрд эргүүлсэн дүйчин өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-07-08 10:33:56

Зуны сүүл сарын шинийн 04-нд тохиодог Бурхан багшийн номын хүрдийг эргүүлсэн дүйчин өдөр өнөөдөр тохиож байна.

Одоогийн Энэтхэгийн Утар мужийн эртний түүхт томоохон хот Барнасийн хотын хойд захад Чоукханди суварганы туурь байх тэр газар Бурхан багш анх таван шавьтайгаа уулзаж, түүний хойд талд чулуун хүрээ суудал дээр таван шавьдаа анхны номын хүрдээ эргүүлжээ. Энэ нь “Хутагтын дөрвөн үнэн” хэмээх алдарт сургаал байлаа.

Энэхүү дүйчин өдөр хийсэн буян бум, живаа болон арвиждаг тул Монгол түмэн эрт дээр үеэсээ төгс гэгээрлийн уг шалтгаан болсон буян номын үйлэнд бие, хэл, сэтгэлээ зориулж, нүгэл, хилэнцийн үйлийг санан санан хорьдог.

Энэ өдрийг тохиолдуулан Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд з "Ном дор мөргөмү" эрдэм соёлын үйл ажиллагааг зохион байгуулах юм.

Мөн Монголын Үндэсний төв номын сан “Үнэт ховор номын музей”-гээ олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ. Түүнчлэн Бурханы шашны номын үзэсгэлэн худалдаа гарах юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ