Бээжингийн Олимпыг медалийг танилцууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2021-10-27 14:02:11

БЭЭЖИН. /China Daily/. Бээжингийн өвлийн Олимпын наадам эхлэхэд 100 хоног үлдээд байгаатай холбогдуулан тус наадмын медалийн загварыг мягмар гарагт олон нийтэд танилцуулжээ.


Tongxin” буюу нэгдмэл байдлыг илэрхийлсэн утгатай нэр бүхий медалиудад Хятадын гүн ухааны тэнгэр, газар, хүн төрөлхтний холбоо хамаарлыг илэрхийлсэн таван цагиргийг сийлжээ. Эдгээр цагираг нь медалийн төв хэсэгт дүрсэлсэн Олимпын цагираг хийгээд спортоор дамжуулан дэлхий дахиныг нэгтгэх Олимпын үзэл санааг мөн илэрхийлэх ажээ.


Олимпын галт бамбарыг Грекийн эртний Олимпын тууринд асаан Хятад улсад авчирснаас нэг долоо хүрэхгүй хугацааны дараа медалийн загварыг ийнхүү танилцуулж буй нь “Бээжин-2022” Олимпын бэлтгэл ажил эцсийн шатандаа орсныг илтгэн харуулж байна.


2008 оны зуны Олимпын наадмыг амжилттай зохион байгуулсан Бээжин хот нь зун, өвлийн Олимпын наадмын аль алиныг нь зохион байгуулсан дэлхийн анхны хот болох юм. “Бээжин-2022” наадам ирэх оны хоёрдугаар сарын 4-нөөс 20-ны өдрүүдэд болно. 

Холбоотой мэдээ