"Хамтдаа давъя" аянд нэгдэж 20 сая төгрөг хандивлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-10-27 12:23:26

Дорноговь/МОНЦАМЭ/. "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Дорноговь аймгийн Онцгой комиссоос хэрэгжүүлж байгаа  "Хамтдаа давъя" аян үргэлжилж байна.

БНХАУ-д байрлан ачаа тээвэр эрхэлж байсан монгол жолооч нар нэгдэн сумын Нэгдсэн эмнэлгийн зарим үйл ажиллагааг цахимжуулах ажилд зориулж 20 сая төгрөг хандивлажээ. Хандивын мөнгөөр шаардлагатай программ нэвтрүүлэх, тоног төхөөрөмж худалдан авахад зориулах аж.

Холбоотой мэдээ