Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 80 хүн гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-10-27 11:19:00

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт өнөөдөр коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 105-аар нэмэгдэж, нийт 18299 боллоо.

Аравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар 284 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 21 нь 18 хүртэлх насны хүүхэд, 19 нь жирэмсэн эх юм. Үүнээс биеийн байдал нь маш хүнд нэг, хүнд 24, хүндэвтэр 88, хөнгөн онош бүхий 171 хүн байна.

Мөн аймгийн төв болон хөдөөгийн сумдад нийт 748 хүн гэрээр эмчлүүлж буй. Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 80 хүн гарснаар халдвар авсан нийт 17351 хүн эдгэрсэн дүн мэдээтэй байна. Харин өнөөдөр халдварын улмаас нас баралт нэмж бүртгэгдээгүй, нийт 24 байна.   

Холбоотой мэдээ