Цэцэрлэг шинээр нэмж барих, өргөтгөх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-10-26 18:42:03

Дорнод /МОНЦАМЭ/. 2020-2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн төвд гурав, Сэргэлэн, Баяндун суманд тус бүр хоёр, нийт таван цэцэрлэг барихаар шийдвэрлэж, шинэ цэцэрлэгүүдийг ашиглалтад хүлээн авч эхэлжээ.

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: “Бид ирээдүй, хойч үеэ хүмүүжүүлэх, сургах, боловсролтой иргэн болгон бэлтгэх нь нэн тэргүүний үүрэг хариуцлага, бодлого байх учиртай. Тэр дундаа бага насны хүүхдүүдийг хөгжүүлж, сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулах ажлыг төр засаг, аймаг орон нутгаас онцгойлон анхаарч, цэцэрлэг шинээр нэмж барих, өргөтгөх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна” гэв.

Ташрамд дуулгахад, Дорнод аймагт сүүлийн таван жилд улс, аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар зургаан цэцэрлэг, гурван өргөтгөл, гурван салбар бүлэг, ЕБС дөрөв, багийн бага сургууль нэгийг шинээр барьж ашиглалтад оруулсан дүн мэдээг Боловсрол, соёл урлагийн газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ