“Дөрвөн ертөнц” хамтарсан үзэсгэлэнг нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-10-25 10:47:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын дүрслэх урлагийн салбарын манлай, сор болсон зураачдын анхны хамтарсан “Дөрвөн ертөнц” үзэсгэлэнг дэлгэхэд бэлэн болжээ.


Монгол Улсын Ардын зураач, Төрийн соёрхолт До.Болд, Монгол Улсын Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмэд, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн зураач Н.Адьяабазар, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн зураач Ц.Энхжаргал нарын уран бүтээлийн хамтарсан энэхүү үзэсгэлэнг энэ сарын 29-нд  Монгол арт галерейд нээнэ.


Үзэсгэлэнг Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монголын Урчуудын Эвлэлийн 80 жилийн ойг угтан зохион байгуулж буй бөгөөд 11 дүгээр сарын 14-нийг хүртэл гаргах юм.

Холбоотой мэдээ