Хонконг номын худалдаачныг Хятадын талд шилжүүлэхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-07-07 14:31:41

ХОНКОНГ. /NHK/. Эх газарт баривчлагдсан номын дэлгүүрийн менежерийг БНХАУ-ын мөрдөн байцаагчдад шилжүүлэн өгөхгүй гэж Хонконгийн Засгийн газар мэдэгдэв.

БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам мягмар гарагт номын худалдаачин Лам Вин-киг эх газар руу буцааж, тэнд шалгах хүсэлт гаргасан байна.

Харин Лам Вин-ки өнгөрсөн сард Хонконгт ирснийхээ дараа Хятадын эх газарт өөрийг хэрхэн баривчилсан тухай, түүнд хүчээр хэргээ хүлээлгэхээр оролдсон талаар сэтгүүлчдэд ярьжээ. Түүнийг номын дэлгүүртээ Хятадын Коммунист намыг буруутгасан агуулгатай ном худалдсан хэргээр баривчилжээ.

БНХАУ болон Хонконгийн хооронд гэмт хэрэгтнийг харилцан солилцох тухай гэрээ хэлэлцээр байгуулаагүй гэж Хонконгийн Аюулгүй байдлын сайд Лай Тун-квок мэдэгдсэн байна. Мөн тэрбээр хэлэхдээ "манай Засгийн газар Лам Вин-киг цагдаагийн хамгаалалтад авахад бэлэн байна" гэж мэдэгджээ. Харин номын худалдаачин залуу аюулгүй байдалдаа санаа зовж байгаа гэдгээ хэлээд, араас нь танихгүй хүмүүс дагасаар байгааг дурдсан байна.

Д.Нямтулга

 

 

The former bookstore manager talked to reporters about his detention and forced confession after returning to Hong Kong last month. His bookstore sold titles critical of the Chinese Communist Party.

Hong Kong's Secretary for Security Lai Tung-kwok told reporters on Wednesday that there is no agreement between the region and the mainland on the transfer of fugitives.

The security chief also suggested that the government is ready to provide police protection to the bookseller. Lam has expressed concern for his safety, saying he has been followed by strangers.

 

Холбоотой мэдээ