"Архангай түншлэл" үзэсгэлэн худалдаа эхэллээ

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2021-10-21 14:09:44

Архангай /МОНЦАМЭ/. "Архангай түншлэл-2021" үзэсгэлэн худалдаа өнөөдөр эхэллээ. Үзэсгэлэнд аймгийн 17 сумын болон Улаанбаатар, Дархан-Уул, Хөвсгөл аймгийн 130 гаруй иргэн, аж ахуйн нэгж цагаан идээ, гар урлал, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, модон эдлэл, оёдол зэрэг төрлөөр оролцож байна. 


Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, Засаг дарга М.Батжаргал, ХХААГ-ын дарга П.Гомбодорж нар оролцлоо. 


Үзэсгэлэн худалдаа энэ сарын 21, 22-ны өдрүүдэд үргэлжилнэ.