“Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал-2021” бага хурал болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2021-10-21 09:36:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” бага хурлыг “Аюулгүй байдал ба Ковид-19” уриан дор энэ сарын 21, 22-нд цахимаар зохион байгуулж байна.


Тус бага хуралд оролцогчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн орчны шинэчлэл, өөрчлөлт, зохицуулалтын шинэ мэдлэг, мэдээлэл технологийн шийдлүүдтэй танилцан, аж ахуйн нэгж, байгууллагууд ХАБ-ын асуудлаа шийдвэрлэж буй тэргүүн туршлагаас суралцах юм. Мөн ХАБ-ын хүрээнд тулгамдсан асуудлаа тодорхойлж, шийдвэрлэх арга хэмжээг хамтдаа эрэлхийлсэн баримт бичиг боловсруулан, хэрэгжилтэд хамтран ажиллах, салбарын цаашдын хөгжил хаашаа чиглэж хамрах хүрээ ямар салбаруудаар өргөжин тэлж байгааг тодорхойлно. 


Энэ жил 10 дахь удаагаа болж буй хуралд оролцогчид доорх сэдвийн хүрээнд итгэл хэлэлцүүлэх юм.

·                     Аюулгүй байдал ба Ковид-19

·                     Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо. ISO 45001:2018

·                     Эрсдэлийн менежмент

·                     Дижитал хөгжил ба Аюулгүй байдал

·                     Хөдөлмөрийн эрүүл мэнд

·                     ХЭМАБ-ын Сургалтын тогтолцоо

Тус хурлыг Мэргэшсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбоо (МОШПА), Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монголын ажил олгогч эздийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургууль хамтран зохион байгуулж байна.

Хуралд МОШПА ТББ-ын Эрдэнэт, Дархан, Өмнөговь, Улаанбаатар дахь салбарын гишүүд болон 21 аймаг дахь төлөөлөл оролцож буй юм.

Холбоотой мэдээ