Идэр, Тэсийн голын сав нутгаар дулааралт эрчимтэй явагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/.
Тус аймгийн агаарын температур, хур тунадас, цасан бүрхүүлийн явц, өөрчлөлтийн
талаарх судалгааг аймгийн Цаг уур орчин шинжилгээний газраас хийжээ.
Энэ судалгаагаар аймгийн нийт нутагт уур амьсгалын өөрчлөлт ямар хурдацтай явж байгааг судалсан байна. Аймгийн нутгаар агаарын температурын өөрчлөлтийг авч үзвэл хамгийн урт цуваатай Улиастай өртөөний мэдээгээр сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд агаарын температур 2.04 0C - аар, өвлийн улирлын температур 2.890C, зуны улирлын температур 1.39 0C-аар дулаарсан байна.
Харин 1961 оноос хойш сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Завхан
аймгийн нийт нутгаар агаарын температур 1.49 – 2.46 0C градусаар дулаарсан байна. Тухайлбал:
Улиастай өртөөнд 1.53 0C,
Дөрвөлжин өртөөнд 1.56 0C,
Тосонцэнгэл өртөөд 2.43 0C
дулаарсан байна. Ялангуяа Идэр, Тэсийн голын сав нутгаар дулааралт эрчимтэй
явагдаж байгаа нь судалгааны үр дүнгээс харагдаж байна. Дулааралт эрчимтэй
явагдаж байгаа нутгаар өвөл, зуны температурын өөрчлөлт ерөнхийдөө ойролцоо
байна. Тухайлбал Тосонцэнгэл өртөөнд өвлийн температурын өөрчлөлт 2.600C, зуных 2.360C, Дөрвөлжин өртөөнд өвлийнх
1.480C, зуных 1.640C байлаа гэж аймгийн Цаг уур орчин
шинжилгээний газраас мэдээлэв.