"Хүүхдэд ээлтэй орон нутаг" сургалт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-11-09 16:00:00
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Хүүхдэд ээлтэй орон нутаг" сэдэвт сумдын удирдлагуудыг чадавхжуулах сургалт болж байна.
НҮБ-ын Хүүхдийн сан, Монгол Улсын Засгийн газартай хамтран төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Үүний хүрээнд 2019 оноос хойш хүүхдэд ээлтэй орон нутаг сайн туршлагыг түгээн дэлгэрүүлж байгаа билээ. Хоёр өдөр үргэлжлэх уг сургалтад Өмнөговь аймгийн 15 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нарыг хамруулж байгаа юм. Хүүхдэд ээлтэй орон нутаг байх, түүний ач холбогдол, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар сургалт зохион байгуулна.
Ташрамд, Өмнөговь аймаг сар бүрийн эхний өдрийг хүүхдээ сонсох өдөр болгосон. Үүний хүрээнд тэдний санал бодлыг сонсож үйл ажиллагаандаа тусгаж байгаа билээ.
Холбоотой мэдээ