Ус цэвэршүүлэх байгууламжтай үйлдвэр, ААН-ийн тоо нэмэгдсээр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-10-20 18:59:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд өнөөдрийн байдлаар өөрийн ус цэвэршүүлэх байгууламжтай 10 гаруй ААН үйл ажиллагаа явуулж байна. Тодруулбал, энд арьс шир боловсруулах “Арилдий, “Фучеэр холдинг”, ноос, ноолуур боловсруулах “Говь”, “Лоро Пъяна”, “Эм Кей Вай кашимер” буюу Элтон”, “МонИтал кашимер”, “Инэл кашимер”, “Ханбогд кашимер”, “Эм Эм Жи капитал”, “Ви Си”, “Жин корона”, “Нью спейс” зэрэг компани, ААН, үйлдвэр хоногт 25-1000 хүртэл куб метр цэвэрлэх хүчин чадалтай ус цэвэршүүлэх байгууламж ажиллуулж байна. Ус цэвэршүүлэх байгууламжтай үйлдвэр, ААН-үүдийн тоо нэмэгдэж байна. Сүүлд “Мон-Ирээдүй, “Мон-Ит Булигаар” гэсэн 5 компани, ААН ус цэвэршүүлэх байгууламжтай болоод байна гэж Хаягдал ус дахин боловсруулах төслийн мэргэжилтэн Н.Батдэлгэр мэдээллээ. 



Холбоотой мэдээ