Монгол Улсын хөрөнгө оруулалтын бизнес чуулган Дубайд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-10-20 13:52:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хөрөнгө оруулалтын бизнес форум АНЭУ-ын Дубай хотноо ирэх сарын 17-нд болно.

Abu Dhabi Hallболох энэхүү форумаар гадаадын төлөөлөгчдөд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг танилцуулах юм. Мөн дотоодын аж ахуй нэгжүүдэд хөрөнгө оруулалт эрэлхийлсэн төсөл хөтөлбөрөө танилцуулах боломж бүрдэх аж. Энэ үүднээс МҮХАҮТ-аас мөн Дубай хотноо болж буй “Дубай ЭКСПО-2020”-тай танилцах, мөн хөрөнгө оруулалтын бизнес форумд оролцох бизнес аяллыг зохион байгуулж буй талаар мэдээллээ. 




Холбоотой мэдээ