Сурагчдын шинэ дотуур байрыг улсын комисс хүлээн авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-10-18 17:53:29

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Наран суманд улсын төсвийн 694,3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан 50 ортой сурагчдын дотуур байрны барилга угсралтын ажил бүрэн дуусч, улсын комисс хүлээн авчээ.

Тодруулбал, аймгийн Засаг даргын албан захирамжаар байгуулсан комиссын гишүүдийн үүрэг даалгаврын бичлэлтийн дагуу барилгыг байнгын ашиглалтад хүлээн авах бүрэн боломжтой гэж үзжээ.

Ингэснээр тус сумын сурагчид тав тухтай тохилог орчинд сурч боловсрох, амьдрах боломжтой болжээ. Цаашид тасгуудын тохижилтыг холбогдох газрууд болон сургууль, эцэг эхчүүдийн хамтын дэмжлэгтэйгээр хийхээр төлөвлөсөн байна. 

Холбоотой мэдээ