Халдварын нийт батлагдсан тохиолдол 10 мянгыг давав

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-10-18 17:16:20

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт тус аймагт PCR 240, түргэвчилсэн шинжилгээнд 192 иргэн хамруулахад 13 суманд халдварын 147 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол арван мянгыг давав. Тодруулбал, 13 сумын хэмжээнд нийт 10406 бүртгэгдээд байна.

Нийт 1941 иргэн эмчлүүлж байгаагаас 593 нь ЭМБ-д, 1348 гэртээ эмчийн хяналтад эмчлүүлж байна. Эмчлүүлэгсдийг биеийн байдлын хувьд авч үзвэл 82 хувийг хөнгөн, 12,3 хувийг хүндэвтэр, 5,7 хувийг хүнд, 0,1 хувийг нэн хүнд гэсэн оноштой иргэд эзэлж байна.

Аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдлын 3241 ойрын харьцагчийг тогтоож, хянаж шинжлэх ажлыг сум бүрт тандалт судалгааны багууд хийж байна. Мөн дархлаажуулалтыг өдөр бүр хийж байгаа бөгөөд 10 дугаар сарын 18-ны байдлаар эхний тун 95,5, хоёр дахь тун 91,2, гурав дахь тунд 22 хувийн хамрагдалтай үргэлжилж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ