Хуулийн байгууллагуудын "Нээлттэй хаалганы өдөрлөг” болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-10-18 11:50:44

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хууль, эрх зүйн хэлтэс хамтран хуулийн байгууллагуудын "Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

Өдөрлөгт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон хуулийн салбарын 18 байгууллага, аж ахуйн нэгж оролцож, үйл ажиллагаагаа сурталчлах, иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авч, газар дээр нь шийдвэрлэх, хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр ажиллав.

Мөн хаясан, гээсэн эд зүйлийн талаар тодорхойлолт гаргах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэдийн жолооны эрхийг сэргээх, галт зэвсгийн талаар зөвлөгөө өгөх, бүх төрлийн жин, аппаратны шалгалт, баталгаажуулалтыг хийх үйлчилгээг үзүүллээ. Улсын бүртгэлийн газраас шинэ төрсөн хүүхдүүдэд төрсний гэрчилгээ, гэр бүл болсон хосуудад гэрлэлтийн баталгаа, 16 настнуудад иргэний үнэмлэх гардуулсан нь нээлттэй өдөрлөгийн онцлог үйл явдал байв.

Өдөрлөгийн үеэр хуулийн байгууллагуудын ашиглаж буй тусгай хэрэгслийн багаж төхөөрөмжийн үзэсгэлэнг гаргалаа.



Холбоотой мэдээ