Хэнтийд Ц.Идэрбат, Сонгинохайрханд Э.Батшугар олонхын санал аваад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-16 23:00:01
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт 22.00 цагт дууссан бөгөөд нэр дэвшигчдийн авсан саналын урьдчилсан дүн гарч байна. 


Нөхөн сонгуулийг энэ сарын 10-нд 148 хэсгийн хороонд явуулсан ч 17 хэсгийн хорооноос бусдад нь 50+1 хувьд хүрээгүй юм. Иймд ирц хүрээгүй 131 хэсгийн хороонд тус нэмэлт санал хураалтыг явуулсан юм. Энэ сарын 16-ны санал хураалтад оролцоогүй иргэд энэ удаагийн нэмэлт санал хураалтад хамрагдсан.


Дийлэнх хэсгийн хорооны санал СЕХ-ны төв серверт нэгтгэгдэн ирсэн бөгөөд 22.30 цагийн байдлаар нэр дэвшигчдийн авсан саналыг урьдчилсан байдлаар танилцуулж байна. 


18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт:

  • Ц.Идэрбат /МАН/ - 16 482
  • Б.Гарамгайбаатар /АН/ - 4 322
  • М.Чингисхаан /Бие даан нэр дэвшигч/ - 730
  • А.Бархүү /ИЗНН/ - 364
  • Д.Баатаржав /ШИНЭН/ - 233
  • Д.Чулуунбат /АТОЗН/ - 198

28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт: 

  • Э.Батшугар /МАН/ - 28 097
  • Б.Найдалаа /ЗХЭЭ/ - 7 188
  • Э.Бат-Үүл /АН/ - 6 029
  • А.Отгонбаатар /ҮБЗН/ - 4 222
  • Ш.Гантулга /ИЗНН/ - 3 696
  • Х.Бат-Ялалт /Бие даан нэр дэвшигч/ - 2 481
  • Ц.Гантулга /ШИНЭН/ - 1 684
  • Л.Цог /ДМН/ - 265
  • Ш.Төмөрсүх /ЭЧХН/ - 140
  • А.Батдорж /АТОЗН/ - 123
Холбоотой мэдээ