АНУ-д "Moderna" компанийн вакцины нэмэлт тунг эрсдэлтэй бүлэгт тарихыг санал болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
anudaritsagaan@gmail.com
2021-10-15 13:47:57

ВАШИНГТОН. /CNBC/. АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газрын /FDA/ вакцины асуудал хариуцсан зөвлөхүүд санал хураалт явуулж, “Moderna” компанийн “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунг халдвар авах хамгийн эрсдэлтэй бүлэгт хэрэглэх зөвшөөрөл олгохыг пүрэв гарагт санал болгожээ.


Тус газрын вакцин болон түүнтэй холбоотой биологийн бүтээгдэхүүний асуудал хариуцсан зөвлөх хорооноос нэмэлт тунг 65 ба түүнээс дээш насны хүмүүст, өвчний явц хүнд байх эрсдэл өндөртэй 18-64 насны хүмүүст, мөн ажил мэргэжлээсээ шалтгаалан халдвар авах эрсдэлтэй хүмүүст хэрэглэхийг зөвлөж байна.  


“Pfizer/BioNTech” компанийн “COVID-19”-ийн вакцинаас ялгаатай нь “Moderna”-гийн вакцины нэмэлт тунг хагас тунгаар хийх бөгөөд вакцины хоёр тунг хийлгэснээс хойш дор хаяж зургаан сарын дараа хийлгэх боломжтой ажээ.  


Тус улсын Хүнс, эмийн чанарын хяналтын газрын мэдээлснээр, “Moderna” компанийн гарган авсан “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунг хэрэглэх тухай эцсийн шийдвэрийг ойрын өдрүүдэд гаргах төлөвтэй байна.

 

Холбоотой мэдээ