Баян-Өлгийн нутгаар 11 дүгээр сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-10-15 11:54:44

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс энэ оны 11 дүгээр сараас 2022 оны хоёрдугаар сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ.

Урьдчилсан төлөвөөр 11 дүгээр сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байна. Харин тус сарын нийлбэр хур тунадас нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад хэсгээр дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

12  дугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. Олон жилийн дунджаас бага цас орно.

2022 оны нэгдүгээр сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нийт нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох аж.

Хоёрдугаар сарын агаарын дундаж температур ба орох цасны хэмжээ олон жилийн дунджийн орчим байх төлөв ажиглагджээ.

Холбоотой мэдээ