Анхдугаар хуралдаан энэ сарын 14-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-07-06 13:15:48

   Увс аймгийн ИТХ-ын сонгуулийн дүн эцэслэн гараад байна.

 Аймгийн ИТХ-ын 41 суудлын 35-ыг МАН, 5-ыг АН, үлдсэн ганц суудлыг бие даагч авчээ. Шинээр бүрэлдсэн аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн Анхдугаар хуралдааныг энэ сарын 14-нд хийхээр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс товлосон байна.

 Хэдийгээр тухайн өдөр бүх нийтийн амралт таарч байгаа ч Увс аймгийн баяр наадмыг энэ сарын 18-19-нд хийх болсонтой холбогдуулан аймгийн Засаг даргын захирамж гарч, энэ сарын 14-15-ыг ажлын өдөр болгожээ.

Шинээр сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид одоогоор түр үнэмлэхээ гардаж аваад байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ