Оскар Писториус 15 жилийн ял авч магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-07-06 13:14:10

ВАШИНГТОН. /BBC/. Өмнөд Африкийн нэрт тамирчин, Олимпын аварга Оскар Писториус 2013 онд өөрийн найз бүсгүйгээ хөнөөсөн хэргээр ял эдлэхээр болсон билээ.

Өдгөө 29 настай Писториус нь өнгөрсөн 12 сард шүүх хурлаар орсны дараагаар түүнд 5 жил хорих ял оноосон ба одоогоор тэрбээр 9 сарын ялыг биеэр эдлээд байгаа юм.  Тэрбээр улсын яллагчид гомдол гаргаснаар давж заалдах шатны шүүх хурал болжээ. Хэрэв гомдлыг хэрэгсэхгүй аваас нэрт тамирчин 15 жилийн ял авч магадгүй юм.

Писториус 2013 оны 2 дугаар сард ариун цэврийн өрөөний цоожтой хаалга руу дөрвөн удаа буудаж, өөрийн найз бүсгүй Рива Стийнкампыг хөнөөсөн байна.

Писториус Паралимпын 6 удаагийн алтан медальтай бөгөөд тэрбээр нялх байхдаа хоёр хөлөө өвдөгнийхөө доогуур тайруулжээ.   

Тэрбээр 2012 оны Лондонгийн Олимпын ойрын зайн гүйлтэд хиймэл хөл ашиглан гүйсэн нь түүхэн дэх анхны тохиолдол юм. 

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ