УОК-ын Нэгдсэн шуурхай штаб ор зохицуулалтын талаар хуралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2021-10-09 17:02:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын тархалт ихэссэний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нэмэгдэж байгаа. 


Халдвар авсан иргэдийг улаан, улбар шар, шар, ногоон эрэмбээр эрэмбэлж, нэн шаардлагатай өвчтөнийг эмнэлэгт яаралтай хэвтүүлж байгаа ч эрчимт эмчилгээний ачаалал их байна гэдгийг мэргэжлийн байгууллагаас онцолж байна.

Мөн эрүүл мэндийн салбарын хүний нөөц, амьсгалын аппарат, хүчилтөрөгчийн хэрэгцээ их байгааг тодотголоо. УОК-т ор зохицуулах ажлын баг ажиллаж байгаа ч эмнэлгийн орны хүрэлцээ хүнд байна. Энэ асуудлаар УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэргэжлийн хүмүүстэй хуралдаж яаралтай арга хэмжээ авах талаар ярилцаж байна.  

Холбоотой мэдээ