Эрээн нуурыг сэргээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-10-08 15:19:49

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын А/315 тоот тушаалаар Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутагт орших Эрээн нуурыг сэргээхээр болжээ.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутагт орших дөрвөн талаасаа элсэн манхнаар хүрээлэгдсэн Эрээн нуурын дийлэнх хэсэг нь ширгэн, эко систем нь алдагдаж загас, жигүүртэн нь мөхлийн эрэгт тулаад байгаа билээ. Иймд уг нуурыг эргэн сэргээх ажлыг орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд идэвх санаачилга гарган Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасантай биечлэн уулзаж, нуурыг сэргээх хүсэлт уламжлан дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна.

Тэгвэл энэхүү хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд таатай хүлээн авч, аравдугаар сарын 6-ны А/315 тоот тушаалд Эрээн нуурыг сэргээх ажлыг эхлүүлж, ажлын явцад хяналт тавихыг тус аймгийн БОАЖГ-ын дарга Г.Болдбаатарт үүрэг болсон байна. 


Холбоотой мэдээ