Завханы уугуул уяач олон улсад морь уях эрхтэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-07-06 02:16:00

Завхан аймгийн Тэлмэн сумын уугуул, Алдарт уяач Энэбишийн Ганбатыг танихгүй хүн цөөн биз ээ.

Монгол адууны чанар чансааг сайжруулахад эртнээс анхаарч, хувь нэмрээ оруулж яваа тэрээр өдгөө АНУ-д хурдан хүлгийн уяа тааруулж буй. Морьтон монголчуудын хийморийг бадраан хилийн чинадад авьяасаа гайхуулан яваа тэрээр шинэ цагийн монгол адууны томоохон төлөөлөгчдийн нэг. Уяа эвлүүлэн хурд ирлэдэг монгол уяачдаас анх удаа Олон улсын түвшинд морь уях эрх авчээ. Түүний эх орондоо үзүүлсэн амжилт олон бий.

Тухайлбал 1998 он- Ардын хувьсгалын 77 жилийн ой, Үндэсний их баяр наадамд хүрэн азарга түрүү, 1999 он- “Говь шанхын хурд-1” уралдаанд хүрэн азарга айргийн тав, 2013 онд Завхан аймгийн 90 жилийн ой, баруун бүсийн даншиг наадмын эрлийз дээд ангилалд сартай ногоон айргийн тавд тус  тус хурдалсан гээд 13 удаагийн айргийн 5, түрүү магнайд түүний уясан хүлгүүд тодорч байв.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ