Хөдөлмөрийн хэлтэс “Ажил мэргэжлийн мэдээллийн төв”-тэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-07-05 15:45:15

Дорноговь аймгийн Хөдөлмөрийн хэлтэс “Ажил мэргэжлийн мэдээллийн төв”-тэй боллоо.  Энэхүү төвөөр  ажил хайгч иргэд болон шинээр мэргэжлээ сонгох гэж байгаа дунд сургуулийн сурагчид гээд бүх насны хүмүүс өргөнөөр үйлчлүүлж болох юм байна.

Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтнүүд “Ажил мэргэжлийн мэдээллийн төв”-ийг тохижуулахаар жил гаруйн өмнөөс бэлтгэл ажлыг хангасан бөгөөд  одоогоор 17 салбарын 500 мэргэжлийн каталогийг бэлтгэснээс гадна цахим хөтөч интернет үйлчилгээ болон ном, гарын авлагыг байршуулжээ.

Дунд сургуулиа төгсөж ажил мэргэжлээ  сонгох, мөн их сургуулиа дүүргээд хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах гээд бүх насны хүмүүс тохилог орчинд хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг цахимаар болон хэвлэмэл материалаас авах боломжтой болов.

Х.Эрдэнэбулган

 

Холбоотой мэдээ