16 төрлийн 3000 цэцэг баяр наадмын өмнө дэлгэрч өнгө нэмэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-07-05 15:22:49

 Булган аймгийн Тохижилт үйлчилгээний албаны хамт олон Булган сумын төвөөр 16 нэр төрлийн 3000 орчим цэцэг тарьсан нь баяр наадмын өмнө дэлбээлэв.

Булган сумын төвийн 12 дугаар байрнаас "Миний голомт" төв хүртэлх Далан дээгүүр,  мөн  Төр нийгмийн зүтгэлтэн Д.Дамбын хөшөөний эргэн тойронд, баруун 4 замын тойрог, Цогт хун тайжийн талбайн цэцгийн 4-н мандал, Баатруудын хөшөө, Аваргуудын хөшөө, Чин ван Ханддоржийн хөшөө, "Хас" банкнаас ОБГ хүртэлх зүлэгт талбайд эмжээр гарган цэцгийн үрсэлгээг суулгаж, шаардлагатай газруудад вааранд суулган тавьж арчлалт хамгаалалтыг хийж байна. Өнгө алаглан дэлбээлсэн цэцэгс, үрсэлгээг нэг хоног өнжөөд 2 тонн усаар усалж байгаа тухай Булган сумын Тохижилт үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн мэдээллээ.

                                                                                                                                          П.Батням

Холбоотой мэдээ