Филиппиний Ерөнхийлөгч АСЕМ-д оролцохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-07-05 13:35:07

МАНИЛА. /inquirer/. Филиппиний Ерөнхийлөгч Дутерте долдугаар сарын 15-16-нд Монголд болох Ази-Европын орнуудын удирдагчдын уулзалтад оролцохгүй гэдгийг албаны хүмүүс мэдэгдлээ.

Филиппиний Гадаад хэргийн сайд Перфекто Ясая хэлэхдээ “би ерөнхийлөгчийг төлөөлөн АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад оролцоно” гээд, Дутерте ямар шалтгааны улмаас уг  уулзалтад оролцохгүй болсон талаар мэдээлэл өгсөнгүй.

АСЕМ-ын Дээд түвшний уулзалт нь Дутертегийн хувьд Филиппиний удирдагчийн хувиар оролцох анхны олон улсын уулзалт байсан юм.

Уг уулзалтын үеэр Өмнөд Хятадын тэнгисийн маргаан, Их Британи ЕХ-ноос гарсан зэрэг тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байна.

АСЕМ нь бодлого боловсруулагчид болон албаны хүмүүсийн хувьд улс төр, эдийн засаг болон нийгэм-соёлын асуудлуудыг авч хэлэлцдэг нээлттэй форум юм.

Анх ЕХ-ны 15, АСЕАН-ы 7 улсаас гадна Хятад, Япон, Солонгос болон Европын Комисс гэсэн бүрэлдэхүүнтэйгээр 1996 онд байгуулагдаж байсан АСЕМ өдгөө 53 гишүүнтэй болоод байна. /2016.07.01/

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ