Зарим сум олон нийтийн цагдаа ажиллуулах боломжгүй гэж мэдэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-10-01 12:01:01

Булган аймгийн хэмжээнд олон нийтийн цагдаагаар 22 хүнийг ажиллуулах шийдвэр анх 10 сарын өмнө гарсан байна.

Гэвч одоо болтол Тэшиг, Сайхан, Баян–Агт, Орхон, Могод сумдууд олон нийтийн цагдаагүй байна. Мөн Сэлэнгэ, Гурванбулаг сумдууд 2015 оны 10 сараас эхлэн олон нийтийн цагдаагийнхаа цалин урамшууллыг нь өгч чадахгүй тул ажиллуулахгүй гэж мэдэгдсэн байна. Цагдаагийн газраас сумдын засаг дарга, ИТХ-ын дарга нарт чиглэл өгч, төсөв хөрөнгийг нь шийдвэрлэн үйл ажиллагааг нь тогтмолжуулах шаардлагатай байгааг онцлоод орон тооны хувьд 16 суманд тус бүр 1, аймгийн төвд 3 нийт 19 олон нийтийн цагдаагийн ажилтан ажиллуулах саналтай байгаагаа мэдэгдээд байгаа юм байна.  

П.Батням

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд