Путин, Эрдоган нар Сочид уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-09-29 09:48:08

СОЧИ. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Сочи хотод нэг өдрийн айлчлал хийх Туркийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдогантай лхагва гарагт хэлэлцээ хийнэ гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.


2019 оны эхнээс 2020 оны гуравдугаар сар хүртэл Путин, Эрдоган нар 10 удаа уулзжээ. Энэ удаагийн хэлэлцээ урт хугацааны завсарлагааны дараа хийх анхны хэлэлцээ болно.


Ийнхүү түр завсарласан хэдий ч Ерөнхийлөгч нар харилцаа холбоогоо таслаагүй байна. Тэд байнга утсаар санал бодлоо солилцож байсан бөгөөд 2021 оны гуравдугаар сард Туркийн Мерси мужийн “Аккую” атомын цахилгаан станцын эрчим хүчний гуравдугаар блокийн барилгын ажлыг эхлүүлэх ёслолд цахимаар оролцжээ.


Кремлийн хэвлэлийн албаны мэдээлснээр, яриа хэлэлцээний үеэр Путин, Эрдоган нар худалдаа, эдийн засгийн түншлэл, Сири, Ливи, Афганистан болон Өвөр Кавказын байдлын талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.


Холбоотой мэдээ