Хятадууд цаг уурын 14 хиймэл дагуулыг нэмж хөөргөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2016-07-05 11:34:34

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ ирэх 10 жилийн хугацаанд цаг уурын 14 хиймэл дагуулыг нэмж хөөрнө.

"Фэньюнь" хиймэл дагуулын хөгжлийн асуудлаарх семинарын үеэр тус улсын Батлан хамгаалах, шинжлэх ухаан, технологи ба аж үйлдвэрийн газрын орлогч дарга У Яньхуа мэдэгдэхдээ “манай улс 2025 он гэхэд цаг уурын 14 хиймэл дагуулыг сансарт нэмж хөөргөхөөр төлөвлөж байна” гэв.

Фэньюнь хиймэл дагуулууд бол Хятадад зохион бүтээсэн, алсаас тандалт хийх цаг уурын хиймэл дагуул юм.

Хятад улс 1988 оноос хойш ийм 14 хиймэл дагуулыг хөөргөөд байгаа аж.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ