ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Архангай аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-09-27 13:08:01

Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Ганзориг нар өнөөдөр Архангай аймагт ажиллаж байна.


Ажлын хөтөлбөрийн дагуу үдээс өмнө аймгийн ХХААГ-ын үйл ажиллагаатай танилцаж, хамт олонтой уулзсан бөгөөд энэ үеэр аймгийн ХХААГ-ын дарга П.Гомбодорж аймгийн хөдөө аж ахуйн салбарын бодлого чиглэл, зорилт, 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч танилцууллаа.


Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого чиглэл, Засгийн газар, ХХААХҮЯ-наас хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийжээ.


Хөтөлбөрийн дагуу аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, сумдын Хөдөө аж ахуйн тасаг, Мал эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүдтэй цахим уулзалтыг яг одоо хийж байна.


Цахим уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, ХХААХҮ-ийн Сайд З.Мэндсайхан, ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Ганзориг нар оролцож Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хийж хэрэгжүүлсэн ажил, томоохон хөрөнгө оруулалт, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар мэдээлэл өгч, мэргэжилтнүүдийн санал хүсэлтийг сонсож байна.

Холбоотой мэдээ