Зарим үйл ажиллагаа хэвийн горимд шилжинэ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-09-23 21:55:44
Өмнөговь /МОНЦАМЭ/ Энэ сарын 25-ны өдрийн 06:00 цагаас Өмнөговь аймагт зарим үйл ажиллагаа хэвийн горимд шилжинэ.
Тус аймгийн Онцгой комиссын энэ сарын 22-ны өдрийн хуралдаанаар дээрх шийдвэрийг гаргалаа. Халдварын тархалт өндөр байгаа Даланзадгад, Ханбогд, Цогтцэций суманд энэ сарын 27-ны өдрөөс ирэх сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд цэцэрлэг болон 1-6 дугаар ангийн суралцагчдын хичээлийг цахимаар оруулахаар боллоо.
Дээрх гурван сумын вакцины бүрэн тунд хамрагдсан 7-12 дугаар ангийн суралцагчдын хичээлийг 5 хоног танхимаар, 9 хоног цахимаар, бусад 12 сумын цэцэрлэг, сургууль танхимаар хичээллэнэ. Хүний бөөгнөрөл үүсгэх баяр ёслол, тэмдэглэлт ой, цайллага, хүлээн авалт, жагсаал цуглаан, урлаг, соёл спортын үйл ажиллагаанаас бусад үйлчилгээг хэвийн горимд шилжүүллээ.
Хот хоорондын зорчих хөдөлгөөн Онцгой комиссын шуурхай штабын зөвшөөрлийг үндэслэн ямар ч тохиолдолд PCR шинжилгээний 72 цагийн сөрөг хариу, түргэвчилсэн оношилгооны 48 цагийн сөрөг хариуг үндэслэн www.smartgobi.com цахим мэдээллийн системээр нэвтрэх зөвшөөрөл олгоно.
Холбоотой мэдээ