Дөрвөн нэр дэвшигчийг жагсаалтаас хасчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-07-04 20:14:38

Өмнөговь аймагт аймгийн ИТХ-ын дүн гарч МАН ялсан талаар бид мэдээлж байсан.

Өнөөдөр аймгийн сонгуулийн хорооноос ялсан нэр дэвшигч нарт түр үнэмлэх гардууллаа. МАН-ын 15 нэр дэвшигч, АН-ын 14 нэр дэвшигч аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн түр үнэмлэхээ гардав.

Харин тус аймгийн Цогтцэций суманд аймгийн ИТХ-д өрсөлдсөн МАН-ын 4 нэр дэвшигч Д.Батзориг, Б.Баярбилэг, О.Бадарч, Ц.Доржсүрэн нарыг хууль бус үйлдэл хийсэн гэж үзэн нэрийг нь жагсаалтаас хассан байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ