Ахлах ангийн сурагчид танхимаар хичээллэж эхэллээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-09-20 22:29:24

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын 10-12 дугаар ангийн сурагчдын хичээл танхимаар хичээллэж эхэллээ. Ахлах ангийн сурагчдыг ийнхүү халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэн хичээллүүлж, тухайн хугацаанд эрсдэлийн үнэлгээ, судалгаа явуулах юм байна.

Энэхүү судалгааны дүгнэлтийг үндэслэн бусад анги, сургууль цэцэрлэгийн хичээл сургалтыг үе шаттайгаар танхимаар нээж явуулах аж. 

Сонирхуулахад, Хичээл сургалтыг танхимаар явуулахтай холбогдуулан ЕБС тус бүрд 100 ширхэг оношлуурыг АОК-оос олгожээ.

Холбоотой мэдээ