Орчин үеийн шийдэл бүхий театрын барилга удахгүй ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-09-20 14:38:34

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт орчин үеийн шийдэл бүхий театрын барилгыг удахгүй ашиглалтад оруулна.

Орон нутгийн төсвийн хөрөнгөөр барьж байгаа 850 хүний суудалтай, уг барилгыг энэ оны 10-р сарын 15-нд Улсын комисс хүлээн авна гэж аймгийн ЗДТГ-ын ОНХА-аас мэдээллээ. Даланзадгад хотын шинэ суурьшлын бүсэд босч байгаа энэхүү барилгыг 13 тэрбум төгрөгийн өртгөөр барихаар анх төлөвлөн эхлүүлж байсан билээ. Одоогийн ХЖТ-ын барилгыг 1959 оноос ашиглаж эхэлсэн байна. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр ашиглах боломжгүй болсон барилгад үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Холбоотой мэдээ