Халдварын тархалт өндөр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт коронавирусний халдварын тархалт өндөр байна.
Энэ сарын 18-нд халдвартай 148 тохиолдол бүртгэгдсэн, 17-нд 200 тохиолдол илрээд байгаа юм. Үүнээс Даланзадгад суманд хамгийн өндөр байгаа бөгөөд 17-нд 99, 18-нд 79 тохиолдол илрээд байна гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
9 дүгээр сар гарсаар эхний 7 хоногт 458, 2 дахь 7 хоногт 682 шинэ тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өмнөх 7 хоногоос 224-өөр буюу 48,9 хувиар өссөн байна. Энэ сар гарсаар хоногт дунджаар 99,6 тохиолдолтой байгаа ба өмнөх сартай харьцуулахад 77,6 тохиолдлоор буюу 4,5 дахин өссөн гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.